НӨАТ-ын сугалаанд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

ШӨХТГ-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/04 дугаартай удирдамжийн дагуу  “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын НӨАТ-ын урамшууллын сугалааны үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Стандарт хэмжил зүйн газар, Сангийн яамны харъяа Гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн төв, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулсан бөгөөд дүгнэлтийг та бүхэнд танилцуулж байна. Нэг. Сугалааны бөмбөлөгийг гаргаж буй тоног төхөөрөмж, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг Стандарт хэмжил зүйн газартай хамтран хянасан ба зөрчил илэрсэнгүй. Хоёр. И-баримтын … Continue reading НӨАТ-ын сугалаанд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа